Бат-Эрдэнэ.Б 2018.01.26 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны асуудлыг ийм байдалд хүргэхгүй байх боломж байсан

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны асуудлыг ийм байдалд хүргэхгүй байх боломж байсан

УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар" УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний байр суурийг хүргэж байна

2012-2016 онд үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр гэж нилээд мөнгө гаргасан.  Энэ хөтөлбөрөөс тодорхой үр дүн гарах нь гарсан байх. Гэхдээ шатахуун нийлүүлэгч компаниуд үгсэн хуйвалддаг, монополь эрхтэй. Үүнийг сүүлийн хэдэн өдөр бид харлаа.

Хамгийн их мэдэрч байгаа хүмүүсийн нэг бол би байгаа юм. Яагаад гэвэл хариугүй жаахан шатахуун ордог машинтай. Шатахуун түгээх газар очоод очерлож, жаахан шатахуун хийлгэж аваад хөл дүүжлээд явж байна.

Сая нийгмээрээ бухимдлаа. Ийм байдал гаргахгүй байх боломж байсан. Яагаад гэвэл би нэгдүгээр сарын 4,5 -ны чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлж байсан. Энэ татвараа эргэж хараач, шатахууны үнэ нэмэгдлээ гэж...гэтэл Засгийн газар 20 гаруй хоногийн дараа шийдэж байна.

Гэхдээ гадуур очер, дугаар хэвэндэ л байна.

Тиймээс холбогдох байгууллагууд нь үүн дээрээ анхаарч, хуучин хэвэнд нь оруулах арга хэмжээ авч үзээрэй.

Нефть боловсруулах үйлдвэрээ барих ажлаа нэг чигт нь оруулахгүй бол бидний бодлого, шийдвэрүүд дандаа эргэж буцах юмаа.