Г.Тэмүүлэн 2018.01.26

Г.Тэмүүлэн: Төр зах зээлийг зохицуулах менежмент хийж байгаа нь хамгийн буруу хандлага

Г.Тэмүүлэн: Төр зах зээлийг зохицуулах менежмент хийж байгаа нь хамгийн буруу хандлага

Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр асуулга тавьсан Г.Тэмүүлэн гишүүн "Цаашид үүсэж болох эрсдлээс хамгаалах, нөгөө талаасаа энэ асуудал дээр гарц шийдэл эрэлхийлье гэснэ үндсэн дээрээс бидний хэдэн нэр бүхий гишүүд энэ асуудлыг тавьсан. Бид болж өнгөрсөн 2 сарын асуудлыг ярих гэж энэ асуудлыг хөндөөгүй, цаашид үүсэх, ирээдүй, алс хэтээ харсан бодлогыг ярих ёстой юм" хэмээн хэлсэн юм. 

Тэрээр салбарын бодлогод эрс шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн 

"Би энэ салбарт 10 гаруй жил ажилласан, зовлон жаргалыг нь мэдэх хүний хувьд энэ асуудал дээр арай өөр байр суурьнаас хандахгүй бол дараагийн 20 жил энэ асуудлаа ярисаар байна. Өөрөөр хэлбэр Засгийн газрын шатахууны нийлүүлэлт, хангалт, үний талаарх бодлого дээр эрс шинэчлэл, өөрчлөлтийг хийх цаг нь болсон.  Үе үеийн Засгийн газар шийдэхэд хамгийн хүндхэн асуудал бол энэ байдаг. Угаасаа энэ асуудал гадаад зах зээлээс хамаардаг, геополитик талаасаа ч хамгийн чухал хэрэгсэл болдог.

Ийм асуудалд манай төр өөрөө оролцдог, үнэд зохицуулалт хийх гэдэг асуудал нь гол зангилаа, түгжээ нь болсоор ирсэн.

Тиймээс би бодлогын, хандлагын өөрчлөлтийг хийх зайлшгүй байна. Үүнээс бус бид болж өнгөрсөн 2 сарын асуудлыг ярих гэж энэ асуудлыг хөндөөгүй, цаашид үүсэх, ирээдүй, алс хэтээ харсан бодлогыг ярих ёстой юм. Мэдээж бодлогын хамгийн том асуудал бол үйлдвэр барих. Гэхдээ үйлдвэр найдвартай түүхий эдийн нөөцтэй байх асуудал орхигдоод байна. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд газрын тосны хайгуулын ажилд төрөөс анхааралгүй, орхигдуулж ирсэн. Нөөцгүй бол үйлдвэр бүрэн ажиллаж чадахгүй. Үүнийг ирэх жилүүдэд хийх хэрэгтэй.

 

Мөн тэрээр энэ салбарт хэд хэдэн бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байгааг хэлсэн юм.