Оюунхорол.Д 2018.01.26 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол:Засгийн газар асуудлыг шийдэх боломжтой байж, яагаад нийгмийг бухимдалд хүргэв

Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомстол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Засгийн газарт Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомстол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид төр засгаас баримтлах бодлогын талаар асуулга тавьсан.Тэрээр Засгийн газраас бензин шатахуунтай холбоотой асуудлыг шийдсэн гэж хариулж байна. Албан ёсоор шийдвэр гарсан уу? Бодит амьдрал дээр та нарын ярьж байгаагаас нөхцөл байдал өөр байна. Засгийн газар энэ нөхцөл байдалд хариуцлагатай хандаж, тодорхой бодлого шийдвэр гаргахыг санууллаа.

Засгийн газарт бензин шатахууныг зохицуулах боломж байхад, нийгмийг ийм бухимдалд яагаад хүргэсэн юм бэ? Албан ёсоор шийдвэр нь гарсан уу? Өнөөдөр дизель 80-аас дэлхий нийт татгалзаж байхад татварыг тэглэх шаардлага байсан уу? Дизель 95-ыг хэзээ тэглэх вэ? Нийгэм бухимдалтай байхад салбарын сайд 20 хоногоор гадаадад явж болох уу?

Бодит байдал дээр асуудал шийдэгдээгүй байгаа. Хомстол хэвээрээ үнэ, өртөг нэмэгдэх хандлага яригдаж байна. Бодит байдлаа хараад Засгийн газар тодорхой бодлого яаж хэрэгжүүлэх гэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Нефть импортлогч компаниудын удирдлагатай уулзсан. Хориод хоногийн өмнө энэ асуудлыг зохицуулж өгч, зохицуулах хороогоо хуралдуулж өгөх санал гаргахад төрийн байгууллагын төлөөлөгч нь ирээгүйгээс хойшлогдсон гэсэн. Энэ компаниудад хангалттай нөөц байхгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна.

 УИХ-ын гишүүн,Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Дизель 95,98-ыг боломжтой том машин хэрэглээд явж байна. Цаашдаа үнэ хэлбэлзээд явах байх. Шатахуун импортлогч компаниудыг буруутгах хандлага гаргаж болохгүй. Гэхдээ шүүмжлэлтэй хандах зүйл байна. Энэ компаниуд зах зээлийн арга хэрэгсэлд суралцах хэрэгтэй. Тулган шаардах замаар хол явахгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Үнийн асуудлыг төгс шийдэж чадаагүй. Дизель 95 тансаг хэрэглээ биш,иргэдэд ташаа ойлголт өгч болохгүй. Нөөцийн асуудал дээр Засгийн газар хайхрамжгүй хандаж болохгүй. Агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөр дээр Евро стандартын 95 бензинийг хэргэлдэг болъё гэж оруулсан.