С.Эрдэнэ 2018.01.29 | Телевиз: МҮОНТВ

Бодлогын ерөнхий зөвлөл улс орны хөгжлийн стратеги боловсруулна

Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүд тухайн салбарынхаа ойрын болон дунд, урт хугацааны стратегийг боловсруулж ажиллах юм. Ингэсээр АН бодлогын нам болох зорилтдоо хүрч ажиллах боломж бүрдэж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ: Ойрын зорилт бол 2020 он руу чиглэсэн, бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн тодорхойлно. Дунд шатандаа 2030 он хүртэл улс орны нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлохыг зорьж байна. Урт хугацаандаа 20-30 жилийн хугацаанд хийх ажлын ерөнхий зорилтуудыг тодорхойлно гэсэн зорилттой энэхүү Бодлогын ерөнхий зөвлөлийг байгуулж байна.