Учрал.Н 2018.01.30 | Сайт: Vip76.mn

Амлалт хэрэгжиж байгаад тойргийн иргэд ам сайтай байна

УИХ-ын гишүүн Н.Учрал энэ сарын 27,28 ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29-р хорооны 1000 орчим тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал бодлын сонслоо.

Тус хорооны иргэд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ажил хийх цаг болсон.Энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг гишүүнээс хүсэж байлаа. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлүүлэхэд холбогдох хүмүүст нь уламжилж, ажил хэрэг болгохыг сануулж байсан. 18,27-р хорооны иргэд хуучин байраа дахин төлөвлөлтөд оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.  

Уулзалтад 1000 орчим иргэд оролцлоо

Н.Учрал гишүүн 2016-2017онд хийж, гүйцэтгэсэн, санаачлан хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнасан. Түүний тайлан сэтгүүлээс иргэд  амласан ажлын үр дүн, санаачлан хэрэгжүүлж байгаа ажил,иргэдийн хүсэлтэд хэрхэн хариу өгсөн зэрэг гишүүний хийсэн ажлын талаар тодорхой мэдээ мэдээллийг авч чадлаа гэж санал бодлоо илэрхийлж байлаа.

Уулзалтын үеэр Н.Учрал гишүүн ажлын тайлан сэтгүүлээ тараалаа

Тус хорооны иргэд олон жил шийдлээ хүлээж байсан сургууль,  цэцэрлэгийн асуудал болон зам засварын ажил    шийдэгдсэнд талархлаа илэрхийлж байлаа.

Н.Учрал гишүүн тойрогтоо хийж гүйцэтгэсэн ажлаасаа гадна УИХ-ын чуулганд санаачлан, батлуулсан хуулийн танилцуулга ач холбогдлыг иргэдэд танилцуулсан. Онцгойлон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль залуу үеэ төрийн бодлогоор дэмжихэд чиглэгдэж байгааг тайлбарласан юм.

Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдаагүй байгаа ч салбарынхны дунд хүлээлт үүсгээд байгаа гол хуулиудын нэг. Уг төсөлд төрөөс багшийн хөгжлийг дэмжих чиглэлийг тодорхойлж, эдгээр чиглэлийн хүрээнд авах арга хэмжээг тусгасан гэдгийг онцлон танилцууллаа.

Цаашдаа 2020 он хүртэл зөвхөн сонгуульд зориулсан ажил хийх биш. Ирээдүйнхээ замыг чиглүүлсэн, улсын хөгжилд хувь нэмэр оруулах тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаагаа гишүүн илэрхийлсэн юм.

Н.Учрал гишүүний тойргийнхоо иргэдтэй уулзах уулзалтад тус дүүргийн холбогдох алба, хэлтсийн дарга нар оролцож, иргэдийн асуултад газар дээр нь хариулт өгсөн. Иргэдийн зүгээс нийгмийн даатгал, халамж, газартай холбоотой асуудлаар албаны хүмүүсээс зөвлөгөө авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Уулзалтын үеэр хорооны ахмад настангууд УИХ-ын гишүүд хэлсэн ярьсандаа хүрдэг, ард түмнээ хуурдаггүй, ёс зүйтэй зарчимч байх ёстой. Энэ зан чанар өнөөдрийн улс төрчдөд дутмаг байна гэж шүүмжилж байлаа. Н.Учрал гишүүнийг залуу хүний хувьд зоригтой улс орныхоо төлөө гэсэн шийдвэр гаргаж, бусад гишүүддээ үлгэрлээрэй гэж ахмадууд захиж байсан юм.