Т.Бадрал 2018.01.31 | Телевиз: МҮОНТВ

2018 он гарсаар улсын хэмжээнд 365 объектын гал түймэр гарчээ

Он гарснаас хойш улсын хэмжээнд 365 удаагийн объектын гал түймэр гарч 6.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гал түймрийн улмаас 6 хүн амь насаа алдаж, 6 хүн түлэгдэж гэмтсэн байна. Гарсан галын дийлэнхи нь буюу 250 нь Улаанбаатар хотод гарсан байна. 

ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Нямбаяр: Ил задгай үнс нурмаа хаях, яндан пийшингийн буруу холболт, хэт их галлагаа зэргээс үүдэн гал түймэр их гарч байна. Цахилгаан халаагуур, хэрэгслийг хэрэглэхдээ мэргэжлийн хүний холболт ашиглаагүй, цахилгаан ашиглалтын дүрмийг дагаагүй, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах, цахилгаан хэрэгслийн өөрийнх нь ачаалал даах хэмжээнээс хэтрүүлж залгах зэргээс үүдэн гал гаралтын тоо нэмэгдэж байна.