С.Чинзориг 2018.01.31 | Телевиз: МОНГОЛ TV

Тэтгэврийн насны дээд хязгаарыг жилд гурван сараар нэмэхээр шийджээ

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлтэй холбоотойгоор иргэдээс ирсэн өргөдлийг судлаж, санал дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуулдыг хэлэлцжээ.

Харин Засгийн газар ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрээр зарим төрлийн татварыг эргэж харах шийдвэрт хүрээд байгаа учраас хэлэлцээр дуусах хүртэл ажлын хэсэг байгуулахыг түр хойшлуулсан байна. Өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн Засгийн газар, ОУВС-гийн ажлын хэсэг хооронд хийгдэж байгаа хэлэлцээр үргэлжилж байгаа. Харин хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, ХХОАТ-ын шатлалыг цуцлах, тэтгэвэрт гарах хугацааг сонголттой болгох, тэтгэврийн насны дээд хязгаарыг жилд 6 сараар нэмж байсныг 3 сар болгон буулгах шийдвэр гарсан. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах боломжгүй гэж талууд үзсэн байна.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: 2007 онд тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг буулгаж 7 хувь болгосон. Энэ бол тухайн үедээ зөв шийдвэр гэж байсан боловч одоо харахад буруу байсан нь тогтоогдсон. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Нөгөө талаасаа нэрийн данснаасаа тэтгэвэр авах иргэд өөсрдийнхөө төлсөн шимтгэлээс тэтгэвэр авах учраас шимтгэлийн хувь хэмжээг бууруулахаар тэтгэвэр нь бага тогтоогдох нөхцөл үүсээд байна.