2018.01.31

Засгийн газрын гишүүд аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзлаа

У.Хүрэлсүхийн Засгийн газар аймаг, орон нутагт хийж, хэрэгжүүлэх ажлаа тайлагнаж мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Ирэх онд түгээх сүлжээн дээр Архангай, Булган, Багануур, Говьсүмбэрт, Эрдэнэт хот, Өвөрхангай, Хархорин, Дундговь, Дорноговь, Хэнтийн зэрэг аймгуудад хийгдэх ажлуудын зураг төсвийг 2018 онд хийгээд, 2019 онд ажлыг хийж эхэлнэ. Эдгээр аймгууд Дэлхийн банкны "Эрчим хүч 2" төслийн хүрээнд хийгдэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Нэн шаардлагатай байгаа аппарат, тоног төхөөрөмжийг олон улсын төсөл хөтөлбөр болон гадаадын донор орнуудад хандаж яаралтай шийдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Уламжлал эмнэлгийн тухайд барилгын асуудал нь хараахан дуусаагүй байгаа. Барилгын асуудал нь шийдэгдчихвэл бид лиценз өгөх, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Сүрьеэгийн тухайд Дорнод аймаг илрүүлэлтээрээ маш сайн байгаа. Засаг дарга үүн дээр санаачилгатай ажиллаж байгааг мэдэж байгаа. Тийм ч учраас 2018 оны төсөв Дорнод аймагт 250 сая төгрөгийг суулгасан.