О.Баасанхүү 2018.02.01

О.Баасанхүү: Өнөөдрийн хурлаар татвартай холбоотой бүх асуудлаа шийдэж болох уу?

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Засгийн газрын 5 дахь өдрийн хурал дээр Эрдэнэтийн 51 хувийн барьцаалсан юм шиг алдчихсан юм шиг 99 сая долларын асуудлыг хэлэлцэх талаар шийдэж өгөөч.

Дараагийн асуудал ард түмэн маш их хүнд байна. Бухимдлыг ашиглаад улс төрчид эрх мэдэл урүү улайрч байна. Ардчилсан нам Хувьсгалт намтай хамтарч жагсаал хийнэ гэсэн. Манай нам жагсаал хийхгүй шүү. Улс орныг хоёр том нам 27 жил нам барьж ийм болгосон. Хариуцлагаа өөрсдөө үүр.

Өнөөдөр татвар, нийгмийн даатгалын асуудлыг  хэлэлцэх гэж байна. Өнөөдөр бүх татварын асуудлаа нэг мөр шийдэж болох уу?