Оюунхорол.Д 2018.02.01

Д.Оюунхорол. Унаж доройтсон эдийн засаг сэргэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр хэт улстөржиж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Эдийн засагт эерэг өөрчлөлт сайн хийж чадсан. Унаж доройтсон эдийн засаг сэргэсэн. Эдийн засаг 1,5 жилд сэргэж, иргэдэд нөлөөлж байна гэсэн байр суурьтай байлаа.

Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа үед сөрөг хүчин ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Бидний ярьж байгаа асуудалд ард түмэн үнэлэлт дүгнэлт өгч байгаа. Эдийн засагт гарсан өөрчлөлтийг ард түмэнд эерэгээр сурталчлах хэрэгтэй.

Анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа. Өмнө нь 4 жил төсвийн орлого алдагдалтай гарч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Валютын нөөц нэмэгдсэн байна. Улс төр мэтгэлцээний талбар, хэрүүл тэмцлийн талбар биш ээ. Хөгжлийн төлөө алхмаар байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Амаргүй үед эдийн засгийн нөхцөл байдлаа нэмэгдүүлсэн. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг дагаад АНУ, БНХАУ, Япон, Солонгосын ард иргэдийнх нь татвараар төлсөн 5,5 тэрбум долларыг Монголчууд авч байгаа.

Эерэг үр дүн гарч байна. Улс төрийн тогтвортой байдал манай улсад байх хэрэгтэй. Бид эвтэй ажиллах хэрэгтэй. Улс төрийн хүчнүүд бие биенийгээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Засах зүйлээ зоримог шуурхай шийдээд явах ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

МУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт хийж гүйцэтгэх засаглалд нь ажлаа бүрэн хэмжээнд хийх эрх мэдлийг өгч чаддаг байх хэрэгтэй байна. Үндсэн хуульд засах алдаа, оноо байгаа. Зарим улс төрчид юу ярьж, юу хийж байгаадаа дүгнэлт хийхгүй байна.

Бүх зүйлийг харлууж болохгүй

Ард түмэнтэйгээ уулзлаа Татвар тэглэж, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж байгаад талархаж байгаа иргэд олон байна.