2018.02.01

О.Содбилэг: Нийгмийн даатгалын санг эргэлтэд оруулах боломж байгаа юу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг

Засгийн газар хэд хэдэн шийдвэр гаргаад хэлэлцэж байна. Сар шинийн баяраас өмнө иргэдэд сайхан мэдээ болж очих юм байна. Цаашдаа төрийн бодлогын тогтвортой байдалд яаж анхаарах вэ?

Эдийн засгийн өсөлт ард түмний амьдралд мэдэгдэхгүй байна гэсэн шүүмж иргэдээс их ирж байна. Иргэд тодорхой, бодит зүйлийг хүсч байна.

Нийгмийн даатгалын сангаа эргэлтэд оруулах боломж байгаа юу?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Иргэдээс гомдол их ирж байна. Монгол хүний дундаж наслалт жилд 2 сараар нэмэгдэж байгаа. Гэтэл тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлсэн. Дундаж наснаас өндрөөр тогтоосон нь буруу болж байна.

Эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй байна гэж байна. Энэ өсөлт нэг жил болж байна.

Нийгмийн даатгалын санг эргэлтэд оруулна гэдэг таны саналтай миний хувьд санал нэг байна