Д.Гантулга 2018.02.01 | Телевиз: Eagle TV

Донорын тухай хуулиар амьгүй болон тархины үхжилттэй иргэнийг донор болгох асуудлыг хуульчилжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга EagleTV телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт орж Донорын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Донорын тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Гантулга ажилласан юм.

-Донорын тухай хуулийн төсөл хэрхэн яаж орж ирсэн бэ? Олон жилийн туршид яригдсан энэ донорын олон асуудлуудын хичнээн нь хуульд тусгалаа олсон бэ?

-Донорын тухай хуулийг анх 2016 онд Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэ хууль өмнө нь 18 жил хэрэгжсэн мөртлөө бид цусны донороос илүүгүй ойлголттой байсан. Энэ хуулийг шинэчилснээр 2, 3 зохицуулалт хийсэн. Нэг нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тодорхой зохицуулалах албатай болж, үүрэг чиглэлийг нь тодорхой болгосон. Мөн амьгүй донорыг асуудлыг оруулж ирсэн. Тархины үхжилттэй донор орж ирснээр амьд донороо хамгаалах эрхзүйн зохицуулалт гэсэн үг юм. Түүнчлэн тээгч эхийн тухай ойлголт шинээр орж ирсэн. Нийгэмд тээгч эхтэй холбоотой асуудал хаалттай сэдэв байсан. Энэ сэдэв хуулинд өргөн хүрээнд тусаагүй ч гэсэн анхны суурь ойлголтууд орж ирсэн.