Ж.Бат-Эрдэнэ 2018.02.02 | Телевиз: МҮОНТВ

Ази, номхон далайн иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд нарын анхдугаар хурал боллоо

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ дахь айлчлалынхаа хүрээнд төрөөр Ази, номхон далайн орнуудын иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд нарын анхдугаар хуралд оролцсон юм.

Ази, номхон далайн орнуудын иргэний нисэхийн хамтын ажиллагааг дэлхийн хөгжлийн чиг хандлага, бодлого, стандарттай уялдуулах зорилгоор энэнхүү хурлыг зохион байгуулж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлаа олон улсын түвшинд хүргэх хэмжээний үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа. Үүнийг хийхийн тулд бид суурь үйл ажиллагаагаа сайжруулах асуудал яригдана. Энэ нь өөрөө олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцох, тэдний стандартаар үйл ажиллагаагаа явуулах нь хамгийн чхула.