2018.02.02

Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлээгүй гэв

"Эрдэнэт" үйлдвэрийн талаар шинэ мэдээ өнөөдөр анхаарлын төвд орж, багагүй яриа үүсгээд байна.

"Эрдэнэт" үйлдвэр Лондоны арбитрт ялагдал хүлээж, Өмнөд Африкын "Стандарт" банкинд 100 орчим сая ам.долларын өр төлөхөөр болжээ. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр хэд хэдэн удаа давж заалдсан ч ялагдал хүлээж "Стандарт" банкинд 51 сая ам.доллараас гадна энэ үнийн дүнгийн хүү, алданги, торгууль зэргийг нэмж төлөхөөр болсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: "Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй холбоотой алдагдал, хүүтэй холбоотой алданги тооцсон. Үүний талаар цаашдаа хэлэлцэх шаардлага байна. Харин битүүмжилсэн гэдэг мэдээлэл худлаа.

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Хүү, торгууль нь нэмэгдээд 102 сая орчим доллар болсон. Гэхдээ үүнийг юу юугүй төлөх нь хайшаа юм. Гэхдээ энэ асуудлыг хариуцаж байгаа банкны хүмүүстэй ярилцаж, 51 сая доллараас доош хөдөлгөх асуудал байгаа. 102 сая гэж хатуу тогтсон дүн биш. Харилцан ярилцаж байж асуудал шийдэгдэнэ.