2018.02.02

Амлалтыг сануулж, хариуцлага нэхсэн жагсаал боллоо

Өчигдөр Ардчилсан намаас зохион байгуулсан бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалд 30 мянган хүн оролцож, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Ардчилсан намаас дараахь шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байна.

Нэгдүгээрт, Татварын асуудал, түүнийг дагасан үнэ, инфляцын өсөлт

Хоёрдугаарт, Гамшгийн хэмжээнээс давсан утааны асуудал

Гуравдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион явуулахдаа үндсэн хуулийн заалт зөрчсөн.

НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Нийслэлийн шинэ удирдлага 1 жил долоон сар болчихоод байхад энэ асуудлыг иргэдийн хуралд өргөн барихгүй, удаагаад, өргөн барьчихаад татаж аваад байна. Агаар орчны бохирдолтой тэмцэх, ажилгүйдлийг бууруулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар нэгэн санаачилга өргөн барихгүй байгаа учраас Улаанбаатар хотод ажил гацчихаад байна.