Содбилэг.О Хүрэлбаатар.Ч 2018.02.02 | Сайт: Vip76.mn

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тхай хуулийн төслийг хэлэлцлээ

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тхай хуулийн төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг аж.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа.

Байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 1 дүгээр сарын 30 болон 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Л.Болд нар “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийн хуваарилалттай холбоотой чиглэлийг Засгийн газарт өгөх санал гаргасан нь 100 хувийн дэмжлэг авсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа, санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.