Ц.Гарамжав 2018.02.02

Энэ төслийн санхүүжилтээс сургууль, цэцэрлэгт зарцуулаарай

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Энэ төслийг аялал жуулчлалын чиглэлд зориулах гэж байгаа нь сайн байна. Нийслэлд Туул, Сэлбэ голын голдрилыг тохижуулах шаардлага байгаа. Утааны эсрэг тохижилтыг хийх хэрэгтэй. Энэ мөнгөөр олон нийтийн газрыг тохижуулахад анхаараарай. Бас сургууль,цэцэрлэгийн асуудалд энэ мөнгийг зарцуулах хэрэгтэй. 

СХД 55 мянга 600 хүүхэдтэй. Үүний 42 мянган хүүхэд дүүрэгтэй сургуульд хамрагддаг. СХД дээр Азийн хөгжлийн банкны зээлээс оруулж болох уу? Газар чөлөөлөлт хүнд байна. Үүнээс болоод бүтээн байгуулалт явагдахгүй байна. Холбогдох албаны хүмүүс анхаараач ээ.

Ямар төсөлд энэ мөнгө зарцуулагдах вэ?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Зарим задаргааг хэлье. Боловсролын чанар ба хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл дээр 50 сая доллар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 25 сая доллар, зам засварт 60 сая доллар,суурин газрын нэмэлт төсөлд 20 сая доллар, сэргээгдэх эрчим хүчинд 40 сая доллар, төсөв санхүүд 25 сая доллар зарцуулагдана.

Энэ жилийн төсөвт СХД-ийн 84, 104, 107, 110, 158, 176 цэцэрлэгийн өргөтгөл хийгдэж, нэг цэцэрлэг шинээр барагдахаар төсөв орсон.

Тус дүүргийн 3, 22-р сургуульд өргөтгөл хийгдэж нэг сургууль шинээр баригдана.