Х.Баттулга Н.Амарзаяа Л.Энхболд 2018.02.05 | Телевиз: МҮОНТВ

Даланзадгад сумын иргэд эко автобусаар үйлчлүүлнэ

Өмнөговь аймгийн тээврийн хэрэгслийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд "Эко бус" компани энэ төрлийн 8 автобус үйлдвэрлэж хүлээлгэн өгчээ. 10 хүний суудалтай жижиг оврын автобусыг ойролцоогоор 45 сая төгрөгөөр бүтээжээ. Яг энэ төрлийн автобус гадны улсаас авахад хамгийн багадаа хоёр дахин өндөр үнээр авах юм.

Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар оролцсон байна.

Аймгийн хэмжээнд нийтийн тээврийн хүрэлцээ хангамж муу байсан учир аймгийн удирдлагууд автобусыг захиалж, хийлгэсэн. Нөгөө талаас Оюутолгой компанийн "Говийн оюу-Хөгжлийг дэмжих сан"-гаас 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төслийг дэмжиж ажилласан байна.