Бат-эрдэнэ.Ж 2018.02.05 | Сайт: Vip76.mn

Өвөлжилт хүндэрсэн Булган аймгийн малчдад туслахыг уриалж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 1-нээс эхлэн Булган аймгийн малчдад туслах аяныг санаачлан эхлүүлжээ. Булган аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, нийт 9 сум цагаан зудтай, 3 сум зудархуу, цасны зузаан 20-30 см болж, өвс тэжээлийн нөөц хомсдож, мал сүрэг хорогдсон аж.

Тэрээр тус аяны хүрээнд өөрийн зүгээс 10 сая төгрөгний өвс тэжээл хандивласан байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Булганчууд бид хамтдаа байгаль, цаг агаарын хүндрэлийг даван, урин хавартай золгохын төлөө өгөөмөр сэтгэлээр малчиддаа тусалцгаая” хэмээн уриаллаа.

Тэгвэл тус аяны эхний цуваа өнгөрөгч амралтын өдрүүдэд хөдөлжээ. 1000 прес өвс, 5 тонн тэжээл хүргэхээр хөдөлсөн тус цуваа Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр гэх маршрутаар явах юм байна.

Малчдад тусламж хүргэх баг энэ сарын 3-нд хөдөлжээ

Аянд нэгдэж, хандив өргөхийг хүссэн иргэд 91111221, 88174449 утсаар холбогдож болох бөгөөд Хаан банкны 5041485322 дугаартай “Оюунлаг Булган сан”-д хандиваа өргөж болох аж.

Түүний санаачилсан энэ аянд иргэд маш талархалтай хүлээн авч байгаагаа фэйсбүүк хуудсанд нь илэрхийлжээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn