2018.02.06

2020 он хүртэл нийслэлд 50 дэд бүтцийн төв байгуулахаар төлөвлөж байна

Засгийн газар өчигдөр хотын удирдлагуудтай уулзаж, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Тэд гэр хорооллын дэд бүтцийн төвүүд байгуулах, хог боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх, хотын захиргааг төвөөс нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар санал солилцсон юм.

Гэр хорооллын дэд бүтцийн төв байгуулж, агаарын бохирдлыг бууруулах шийдлийн тухай хотоос танилцуулсан байна. 2020 он гэхэд 50 дэд бүтцийн төв байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр 10-15 мянган өрхийн аж амьдрал сайжирна гэсэн тооцоо судалгаа гаргажээ.