2018.02.06

Цагааннуур чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар хоёр орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдээд байна

Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүсийн бүтээн байгуулалт өрнөж байгаа. Чөлөөт бүсийг нээх боломжийг Засгийн газраас шийдвэрлүүлэх, зарим дүрэм журмыг боловсруулж өгөх зохицуулалт байгаа гэдгийг чөлөөт бүсийн удирдлагууд нь хэлж байсан юм. Одоогийн байдлаар 2 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. 

Чөлөөт бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, олон улсын банк, бооцоот тоглоомын төв байгуулагдана. УИХ-аас 2015 онд чөлөөт бүсийг байгуулахаар баталсан. Харин Засгийн газраас өнөөдрийг хүртэл чөлөөт бүсийг нээх тодорхой шийдэл гаргаагүй юм. Чөлөөт бүсийг нээх, ажиллуулах чиглэлд Засгийн газрын зарим гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Зам бүрэн ашиглалтанд ороод, үүнийгээ дагаад өөрчлөлт болох нь уу гэдгийг харна. Засгийн газрын гишүүддээ зөв ойлгуулахгүй бол одоогийн Засгийн газрын гишүүд ч гэсэн үйл ажиллагаа нь явахгүй гэж үзэж байгаа. Явахыг нь явуулаад явахгүйг нь эртхэн зогсоо гэж байсан. Гэхдээ би яарахгүй байна. Болохл талаас нь оролдоно.