“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт” боллоо
2018.02.06

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт” боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт”-ыг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан.
Уг хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд яамнаас төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдтэй хамтран сургалт явуулах төлөвлөгөөг гаргасан байна.

Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран холбогдох удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь иргэд, олон нийтийг хөгжлийн бэрхшээлийг уламжлалт хандлагаас өөрөөр хардаг болгох, түүнээсээ орчин тойрныг хэрхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан өөрчлөх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар ухагдахуун, агуулгын талаар бүрэн дүүрэн, цогц ойлголтыг өгөх юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд сургалтыг явуулж, илтгэл тавьсан нь бусад сургалтаас онцлог байлаа.