Ж.Бат-Эрдэнэ 2018.02.07 | Телевиз: МҮОНТВ

Ж.Бат-Эрдэнэ: Нисэхийн салбар бол аялал жуулчлалыг нээх том хаалга

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ МҮОНТ-ийн "Зочны цаг"  нэвтрүүлэгт оржээ. Тэрээр БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаад ирсэн бөгөөд айлчлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийн талаар ярилцжээ.

"Ерөнхий сайдын БНХАУ.д хийх айлчлалын бэлтгэл ажлыг базаан, Төмөр зам, Агаарын тээвэр, Авто тээвэр, Авто зам, Далайн тээвэр гээд зам тээврийн бүх салбарт хэлэлцээ хийсэн, өндөр ач холбогдолтой айлчлал боллоо" хэмээн тэрээр хэлсэн юм.

-Тээврийн салбарт БНХАУ-тай хамтран ямар онцлох хэлэлцээрүүт уулзалтын үеэр болсон бэ?

-Тээврийн салбар бүс нутгийн хөгжлийн асуудалтай уялдаад хөрш улстай өргөн хэмжээнд холбогдох шаардлагатай. Тэр ч үүднээс хоёр улсын тээврийн хэлэлцээрүүдийг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй. Мэдээж Монгол Улсын хувьд төмөр зам, авто замын, дамжин өнгөрөх тээврийн асуудлууд гэх мэт бүх л асуудал урд хөрштэйгөө хамаатай байдаг.