Б.Энх-Амгалан 2018.02.07

Б.Энх-Амгалан: Иргэдийг орон гэргүй болгосон хүмүүстэй яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2018.02.06/  “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонссон. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан санал хэлж, асуулт асуулаа.

Ахмадын орон сууцтай холбоотой хүмүүс саналаа хэлж байна. Олон жил хөөцөлдлөө гэж ярьж байна. Ахмадын 2 блок орон сууцыг Хотын дарга байхдаа Мөнхбаяр дарга барьсан. Түр суурьших орон сууц байж байгаад ахмадын орон сууц болсон.Энэ орон сууцыг баригдаж байхад бид ахмадуудад олго гэж санал хэлж байсан. Одоо олгох талаар анхаарах хэрэгтэй. Буянт ухаа-1,2-т хүн байдаггүй юм байна лээ. Хуваарилалтын эргэж харах нь зөв.

Энэ жил 1006 хүн түрээсийн орон сууцанд орох юм байна. Төлбөрийн тооцоог нь анхаараарай. Дааж, давшгүй төлбөр тавьбал хэцүү, зорилтот бүлгийн хүмүүсээ хамруулаарай.Одоо сугалаагаар, цахимаар ажил явагдана гэж байхгүй ээ?

Өргөдлөө өгсөн орох шаардлагатай хүмүүсийг түрээсийн орон сууцанд хамруулаарай. Хугацаанд дууссан орон сууцыг шинэчлэх ажлаа мөнгө хүлээхгүйгээр, байгаа төсөлдөө хамруулаарай.

Дахин төлөвлөлт нэрийдлээр 300 иргэн орон гэргүй болсон байна. Хохироосон иргэдтэй яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?