2018.02.08

Д.Тэрбишдагва: Манай улсад өөрийн гэсэн бодлого байна уу?

Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  МУ-ын засгийн газрын өөрийнх нь хүсэл үү? гадна, дотны шахалтаар хийгээд байна уу?   Энэ хууль гарснаар гадна, дотноос орж гарч байгаа мөнгөнд нөлөөлөх үү?  гэсэн  асуулт асуулаа.

Эндээс харахаар манайд чиглэл өгөөд байх шиг байна. Энэ МУ-ын засгийн газрын өөрийнх нь хүсэл үү? гадна, дотны шахалтаар хийгээд байна уу? ОУ-ын валютын сангийн шаардлагаар бид ажиллаж байна гэдэг.

Манай улсын бодлого гэж байна уу?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь зарчмын хувьд зөв гэхдээ овшор дансны асуудал их яригддаг. Гадагшаа мөнгөө аваачаад хийчихдэг. Энэ хууль гарснаар гадна, дотноос орж гарч байгаа мөнгөнд нөлөөлөх үү?

Монголд санхүүгийн чөлөөт бүс байгуулах юм бол МУ-ын нутаг, дэвсгэрт ашигтай мөнгө орж ирэх үндэслэл байгаа. Энэ хууль санхүүгийн чөлөөт бүстэй холбогдолтой байж болох уу?

Энэ асуудалтай холбогдуулан ямар байгууллага байгуулагдах вэ? Дарамтлагч, шахагч байгууллага байх уу? Эсвэл банкны чиглэлээр хянагдаад явах уу?

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа

Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх байгууллагыг Их-7 оос анх байгуулсан. Үүний дараа өндөр хөгжилтэй 34 улс нэгдэж орсон. Манай улсын хувьд 2004 онд Ази номхон далайн бүсийн байгууллагад гишүүнээр элсэж, улмаар холбогдох хуулийг баталж ажиллаж байгаа.

Манай улс ОУ-ын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд Үндсэн хуульд заасанчлан ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөлд зааснаар шинээр байгууллага байгуулагдахгүй. Орон тооны бус шинжтэй Үндэсний  зөвлөл байгуулагдана. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуултандаа тодорхой хариулт авахыг хүссэн юм.