Содбаатар.Я 2018.02.08

Я.Содбаатар: Одоо төр шиг байж, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Энэ хуулийг батлах шаардлага байгаа. Дагалдах хуулин дээр нь анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэж байж аж ахуй нэгж, ашгийг болон ашгийн бус байгууллагыг зөв авч явах зохицуулалт гарч ирнэ.Эрүүгийн хуулийг өргөн хүрээнд томьёолсон.

Иргэд хуулийн хэрэгжилт, хариуцлага тооцох асуудалд анхаарч ажиллахыг шаардаж байна.

Одоо төр шиг байж, хариуцлага алдсан хүмүүст хариулага тооцох хэрэгтэй. Бас бусад хуулиуд дээр уялдуулж ажиллаач. Гадаадын иргэдийн хадгаламж Монголд байршуулаад, хүүн дээр ажиллаад байдаг. Энэ асуудалд хяналт хэрэгтэй. Энэ хуулинд орж ирээгүй, анхаарах ёстой асуудлууд байна.