Б.Саранчимэг 2018.02.08 | Телевиз: TМ

97-р сургууль "Ногоон бэрс" шатрын клубтэй боллоо

Оюуны спортын хаан гэгддэг шатрын спортоор суралцдаг хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг  Баянзүрх дүүргийн 97-р сургуульд "Ногоон бэрс" шатрын клуб нээгджээ. Энэ клубын анхны 30 хүүхэд гишүүнээр элссэн бол цаашдаа тус дүүргийн ЕБС-иудад жишиг шатрын клуб байгуулагдах юм. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн сурагчид сургууль дээрээ шатраар хичээллэх өөрийн гэсэн клубтай болж эхэлжээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Энэ сайхан уламжлалт баяр болох Цагаан сарынхаа өмнө оюунлаг, хөдөлмөрч шатарт дуртай хүүхдүүддээ зориулж энэ клубээ нээлээ. Ер нь Монгол хүүхдүүд оюуны потенциал өндөр байдгийг илрэл бол дэлхийн түвшинд олон шатрын аваргууд төрж байна. Дараа дараагийн дэлхийн аварга, мастерууд төрөхөд "Ногоон бэрс" шатрын клуб том хувь нэмрээ оруулаасай гэдэг үүднээс 97-р сургууль дээрээ нээлээ. Цаашдаа олон сургуулиуд дээр нээнэ.