2018.02.08

Ерөнхий боловсролын хоёр сургууль "Хүүхдийн автобус"-тай боллоо

Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний ээлжинд хамгийн холоос хүүхдүүд нь явдаг сургуулиудад бэлэн болсон автобуснуудыг хүлээлгэн өглөө.

Хан-Уул дүүргийн 59-р сургууль, Налайх дүүргийн 109-р сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр гардууллаа. 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 23 нийт 50 сургууль 121 автобусаар давхардсан тоогоор 5376 сурагчийн тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. 

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа: Хан-Уул дүүргийн 59-р сургууль, Налайх дүүргийн 109-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулиудад 2017 оны автобус очихоор төлөвлөгдөж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг гэхэд Өлзийт хороолол, Сонгино орчмын хүүхэд 2-3 км алхаж, сургуульдаа очдог. Ялангуяа хүйтний улиралд маш том бэрхшээлтэй тулгардаг. 

star tv