Хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжуудыг баталлаа
2018.02.09

Хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжуудыг баталлаа

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулдаг.

Хэлэлцэх хууль тогтоомжийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Тогтоолын төслийн талаар хууль санаачлагчид болон УИХ дахь намын бүлэг, байнгын хороодоос урьдчилан санал авахад УИХ дахь намын дахь намын бүлгүүдээс 33, УИХ-ын гишүүн байнгын хороодоос 26, Засгийн газраас 44, нийт давхардсан тоогоор 106 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх асуудлыг асуудлын жагсаалтанд оруулахаар саналаа ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоох зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөхөөр төсөлд тусгасан гэдгийг хэллээ.

Хуулийн төслийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжлээ.

2018 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд дараах хуулийн төслүүд орж байна.

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2. Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгдсэн тайлан,

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,

4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

5. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай шинэчилсэн найруулга,

6. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл,

7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

9. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

10. Улстөрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13. Мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14. Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

15. Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай УИХ-ын тогтоолын төсөл,

16. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

17. Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

18. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

19. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20. Төсвийн албаны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл,

21. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

22. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

23. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24. Бусад