Оюунхорол.Д 2018.02.09 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Төр сүм, хийдийг харилцааг зохицуулах хууль өнөөдрийн шаардлага хэрэгцээг хангахгүй байна

Д.Оюунхорол: Төр сүм, хийдийг харилцааг зохицуулах хууль өнөөдрийн шаардлага хэрэгцээг хангахгүй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэх үеэр зарим гишүүд энэ асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байсан юм. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Намын бүлгүүдээр заавал авч үзэх ёстой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн д.оюунхорол

Цагаачлуулах асуудлаар тогтоол гаргахын өмнө УИХ-ын бүтцийн байгууллага болох намын бүлгүүдээр энэ асуудлыг ярих байсан.  Энэ асуудлыг нухацтай ярих цаг болсон. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүмүүдийн тоо хэд болсон? Тэнд хэдэн мянган хүн хамрагдаж байна ? тэр дундаа үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байна вэ? Зарим нэг нь ямар ч  зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг үзэгдэл бий болсон. Энэ хуулийн хэрэгжилт муу байгааг харуулж байна. Бид мэдсээр байж энэ асуудалд маш хайхрамжгүй хандсаар өдий хүрлээ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна. Нухацтай ярилцах хэрэгтэй.

Энэ шашин, сүмийн асуудал чинь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Тиймээс энэ шашны мэдээллийг дэлгэрэнгүй авах зайлшгүй шаардлага байна. 1993 онд батлагдсан төр сүм, хийдийг харилцааг зохицуулах хууль өнөөдрийн шаардлага хэрэгцээг хангахгүй байна. Өнөөдөр 3.2 сая хүн амын маань 30 хувь нь ажилгүй, орлогогүй ядуу байна. Ийм үед гадаадын иргэд монгол иргэний ажлын байрыг булаан авч байна гэж яригдаж байна. Мөн зарим иргэдээс энэ сүмийн асуудал замбараагүй болсноос болж, залуучуудын хүмүүжилд эерэг, сөрөг нөлөө гарч байгаа талаар их шүүмжлэл ирж байна. Тиймээс энэ асуудлыг илүү судалж ярих ёстой. Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах саналтай байна.

 

Ингээд санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учир тус хуулийг төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм.