Саранчимэг.Б 2018.02.09

Б.Саранчимэг: Хот суурин газрын ногоон байгууламжын тухай хуулийг төслийг хэзээ өргөн барих вэ?

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаана. Үдээс өмнөх чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хот суурин газрын ногоон байгууламжын тухай хуулийг төсөл яагаад орж ирээгүйг тодруулан асуусан юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

2017 оны нэгдүгээр сард баталсан “Монгол улсын хууль тогтоомжыг  2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол”-ын хавсралтын 38-д "Хот суурин газрын ногоон байгууламжын тухай" хуулийг төслийг өргөн барихаар баталсан.

Үүний дагуу барилга хот байгуулалт, байгаль орчин аялал жуулчлал хамтран боловсруулж, 2017 онд Засгийн газар өргөн барихаар баталсан. Гэтэл 2017 он дуусчихаад байхад орж ирсэнгүй. 2018 оны хаврын чуулганаар орж ирэх байх гэсэн энэ жагсаалтанд орж ирсэнгүй. Энэ хуулийг баталсанаар бид олон асуудлыг шийдэх, бууруулах боломжтой байгаа юмаа. Энэ хуулийг хэзээ оруулж ирэх вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав

Засгийн газраас 44 хуулийн төсөл санал болгосон. Үүнээс нь 4 нь л өргөн мэдүүлсэн байна. 44 хуулийн жагсаалтад дээрх хуулийн төсөл байхгүй байгаа юм. Дараа нь ЗГХЭГ-аас би асуусан. Яамдуудад хийгдэж байгаа 170-аад хуулийн төсөл байгаа гэж байгаа юм. Тэд бүгд л хэрэгтэй хуулиуд, гэхдээ Засгийн газар нэн яаралтай хуулийн төслүүдэдээ чамбайруулж өргөн барь  гэж хэлж байгаа.

Энэ хуулийн төслийг араас Б.Саранчимэг хоёр жил гаруй хөөцөлдөж байгаа. Хуулийн төсөл өргөн баригдахад хэлэлцэх нь нээлттэй байхаар энэ тогтоолын төслийн 2, 3 зүйлд тусгасан байгаа.