Тэрбишдагва.Д 2018.02.09

Д.Тэрбишдагва: Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой асуудал дээр дуугүй сууж болохгүй

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. 

Д.Тэрбишдагва Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой асуудал дээр ажлын хэсэг гаргаж өгөхийг хүслээ. Мөн Бэлчээрийн тухай хуулийг хаврын чуулганаар гаргах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой асуудал байна. Оюутолгойтой холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулъя. Эдийн засгийн байнгын хороо зарчмын хувьд дэмжээд, Их хурлаар ажлын хэсэг байгуулж ажиллая гэж ярьж байгаа. Оюутолгойн асуудал нам дамжсан бүлэглэл, Олон улсын эдийн засгийн алуурчидтай нийлсэн бүлэглэл хүч дэндүү их байна. Үүнээс айгаад хөдөлж өгөхгүй байна.

Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв Голландад байна. 2018 оны 1 сарын 30 нд нд гарсан  сэтгүүл дээр Оюутолгойтой холбоотой асуудал гарсан байгаа. Оюутолгойтой холбоотой асуудал дээр намрын чуулганаар ажлын хэсэг байгуулаад, хаврын чуулганаар ярилцах хэрэгтэй байна.

Эрдэнэттэй холбоотой асуудал 49,51 гээд яригдаж байна. Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Ажлаа явуулмаар байна. Дуугүй сууж болохгүй.

Бэлчээрийн тухай хуулийг 10 гаруй жил ярьж байна. Малчид дэмждэг, улс төрчид будлиулаад байдаг. 66 сая малтай гэж бахархаж ярьж байгаа ч малд идэх юм ална. Гаднаас 40 тэрбумаар тэжээл авч байна. Энэ хуулийг улс төржилгүй батлах хэрэгтэй.