Л.Болд 2018.02.09 | Сайт: Ikon.mn

Л.Болд гишүүний хүсэлтээр Цэцийн хуралдааныг хойшлууллаа

Л.Болд гишүүний хүсэлтээр Цэцийн хуралдааныг хойшлууллаа

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт ирүүлжээ. Тэрээр, Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг хойшлуулах улмаар түүнд биечлэн оролцох боломжийг хангаж өгөхийг хүссэн байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд үндэслэл, тайлбараа гаргах, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах нь зүйтэй гэж үзэн хуралдааныг хойшлууллаа.

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд сууудлын  хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.