Г.Тэмүүлэн 2018.02.09 | Сайт: Vip76.mn

Г.Тэмүүлэн: Уул уурхайн салбараа дэмжсэн бодлого хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Иргэдийн дунд эдийн засгийг дэмжээд өгөөсэй гэсэн хүлээлт байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжих хэрэгтэй. Харин салбарын эсрэг бодлого гараад байна. Геологи, уул уурхайгаа дэмжих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нөөцөө тогтоохдоо дандаа гадны хөрөнгө оруулалтаар шийдэж байна.

Сүүлийн 7-8 жил 200-300 тэрбум төгрөгий  зөвхөн хайгуулын асуудалд зарцуулсан байна.

Уул уурхайн хөгжлийн асуудлыг ярих гэж асуулга гаргасан юм. Эрсдэлтэй салбар. 36 тэрбумыг төсөвт суулгахын тулд 200-300 тэрбумын асуудлаа байхгүй болгох гээд байна. Зах зээлийн эсрэг асуудал тавьж болохгүй.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Эцсийн эзэмшигч гэдэг тодорхойгүй асуудал оруулчихлаа гэж байна. Энэ чинь гол асуудал. Эцсийн эзэмшигчийг тодорхойлж хуулиндаа оруулахгүй бол болохгүй байна. Хэрвээ бид Европын холбооны хар жагсаалтаас гарахгүй бол игэдэд сөрөг нөлөө үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Хийсэн алдаа оноогоо засаж сайжруулах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа нэг асуудал бол татвар өндөр, лиценз олголтын асуудал ил тод бус байдаг. Хууль эрхзүйн байнга өөрчлөгдөж байдаг асуудал байдаг. Энэ салбарыг дэмжсэн бодлого хэрэгтэй байна.