2018.02.12

Ж.Мөнхбат: Эх оронч дүр эсгэж улсаа худалддаг ажлыг таслан зогсоох ёстой

/2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монголын төр татвараар 30 хувийн авах нь зөв. Харин хууль гарахаас өмнө улсаа зарчихсан хүмүүстэй ямар хариуцлага ногдуулах вэ?  Тухайлбал Ч. Хүрэлбаатар сайдын Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая доллараар зарсан асуудлыг яах вэ? гэсэн асуултыг тодруулсан юм.

Улсаа зардаг, газраа наймаалдаг тэгээд цөөн хүн баяжиж, хөлждөг. Харин Монголын төр татвараар 30 хувийн авах нь зөв гэж бодож байгаа. Ч. Хүрэлбаатар сайд Айвенхоу майнз компани, Рио тинто компанид Оюутолгойн лиценз зарсан, Монгол улс ямар ч татвар авч чадаагүй гэж ярьлаа. Хууль хэрэгжээд явлаа. Харин өмнө нь улсыг зараад баяжсан хүмүүсийг яах вэ?

Ч. Хүрэлбаатар сайдын Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая доллараар зарсан асуудлыг яах вэ? Солонгосын худалдан авсан компани нь хүлээн зөвшөөрсөн ш дээ. Үүний 30 хувь нь 3 сая доллар буюу 7 тэрбум төгрөг.

Цаашдаа эх оронч дүр эсгэж улсаа худалддаг ажлыг таслан зогсоох ёстой. Улсаа, уулсаа зарчхаад Монгол улс хохироод үлдэж байна. Ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Энэ хуулийг эсэргүүцэж байсан Ж.Мөнхбат гишүүн маань дэмжиж байгаад талархаж байна.

Та Хотгор шанагын асуудалтай холбоотой гүтгэлгээ зогсоо.

Би албан ёсоор Солонгосын талд хандсан байгаа. Надад нэг ч лиценз авч байсан тохиолдол байхгүй. Төрийн өмчийг хувьчилж авсан тохиолдолд байхгүй. Энэ хуулийг бид баталж гаргах учиртай. Элдэв үгээр гүтгэж дайрлаа гээд бид буцаж болохгүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хариуллаа

Хайгуулаа хийж байж судлах хэрэгтэй. Айвенхоу майнз компани, Рио тинто компанид Оюутолгойн лиценз зарсан гэж байна. Энэ нэг л бүртгэлийн компаниуд. Манайхан буруу зөрүү ойлголттой байна.