2018.02.12

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сар шинийн баярыг угтаж тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолт зохион байгууллаа. Цагаан сарыг угтахын зэрэгцээ өнгөрсөн намрын чуулганы ажлыг сонгогчиддоо танилцуулсан юм. 

Б.Саранчимэг: Сар шинийн өмнө ахмадуудаа хүлээж авч байна. Өнгөрсөн чуулганаар хийгдсэн ажлууд, батлагдсан хууль тогтоомжуудыг мөн танилцууллаа. Хамгийн гол нь иргэд болон ААН-үүдийн саналуудыг үндэслээд төсөвт суугдсан ажлуудынхаа талаар мөн тайлагналаа.