Б.Цэрэн 2018.02.13 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүрийн сар шинийн баяр болон Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын даргын зөвлөх Ц.Эрдэнэ, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон хэлтсийн дарга нарэнэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм.

ИТХ-ын дарга Б.Цэрэн “XVII жарны Нөхөрсөг хэмээх шар Нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан та бүхэндээ хүндэтгэл үзүүлж амар мэндийг айлтгаж байна.

Бид өнгөрсөн 2017 онд иргэдийн дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгааг сайжруулж удаа дараагийн хэлэлцүүлгийг амжилттай зохиож байгуулж, иргэдээс сонгогдсон Төлөөлөгчдийн манлайлалыг бэхжүүлэх, иргэдтэй харилцах харилцаанд анхаарч ирлээ.

Та бүхнийг өмнө хийж байсан болон хийхээр төлөвлөж байсан ажлыг бид үргэлжлүүлэхийн зэрэгцээ, шинийг санаачлан ажиллаж байна. Ингээд та бүхэндээ сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.