Ахмад буурлуудад шагнал гардуулж өглөө
2018.02.13

Ахмад буурлуудад шагнал гардуулж өглөө

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад буурлуудад шагнал гардуулж өглөө.

Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж салбар салбарт ажиллаж байсан ахмадууд шагналаа гардан авлаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Тэргүүний ажилтан” тэмдгээр Ж.Ганбат, Д. Дэнсмаа, Д. Цэрмаа, Ө. Янжмаа нарыг шагналаа. “Тэргүүний барилгачин” тэмдгээр Д.Гүнсмаа, Ц.Сүхбаатар, Б.Равжир нарыг шагнасан бол “Онц тээвэрчин” тэмдгээр Б.Ганбаатарыг, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр Г.Бэрцэцэг, “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Д.Алтангэрэл, Ц.Чимэд нар, “Банкны тэргүүний ажилтан” тэмдгээр Г.Жанчив, Эрчим хүчний салбарын “Тэргүүний ажилтан” тэмдгээр Ш.Дэлгэрдалай, “Нийслэлийн хүндэт тэмдэг”-ээр Б.Улаанхүүг, “Нийслэлийн тэргүүний ажилтан” тэмдгээр Б.Отгон нар шагнуулсан юм.

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан ахмад буурлуудад шагнал гардуулж өглөө 

Шагналыг УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан гардуулан өгч, азай буурлууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөлөө.