Ө.Энхтүвшин 2018.02.13 | Телевиз: МҮОНТВ

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн ахмадуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгчээ. 

Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан тойргийнхоо 70-аас дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү уулзалтанд оролцсон ахмадууд нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар түлхүү сонирхож асуужээ. Уулзалтанд ирсэн иргэдийн зүгээс 2018 оны улсын төсөвт улсын хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт суулган, энэ асуудалд анхаарал хандуулж шийдүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.