Амарсайхан.С 2018.02.13 | Телевиз: МҮОНТВ

Газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэх үүрэг өглөө

Иргэдийн санал гомдлын дийлэнхи нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой асуудал байдаг. Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайхан холбогдох газрын дарга нарт үүрэг өгсөн байна.

НИТХ-ын ажлын алба сүүлийн нэг сарын хугацаанд газрын харилцааны асуудлаар 521 өргөдөл, санал гомдол хүлээн авсан. Үүний 44 хувь нь газар эзэмших, өмчлөх хүсэлттэй холбоотой байсан бол 15 хувь нь газрын гэрчилгээ, кадастрын зураг өөр хүнд давхардуулж олгосон асуудлаар ханджээ. 

С.Амарсайхан: Иргэдийн хэлж байгаа гомдол, чирэгдлийг үүсгэсэн, хариуцлага алдсан газрын албаны ажилтан, албан хаагчдад шаардлагатай арга хэмжээнүүдийг хуулийн хүрээнд шат шатанд нь авна.