УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын 30 гаруй ахмадуудыг баярлууллаа
2018.02.13

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын 30 гаруй ахмадуудыг баярлууллаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Барилга инженер, Үйлчилгээ, Техникийн хэлтэст ажиллаж байгаа 30 гаруй ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулан өглөө.

Ахмад ажилтнууд гишүүнд хандаж, "цаг наргүй ажилдаг бидэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж байгаад маш их баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлж байсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Төр, засгийн байгууллагууд хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, үйлчилгээ үзүүлдэгт талархал илэрхийлж, Шороон Нохойн жилийн сар шинийн мэндийг хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө" 

Барилга, инженер техникийн хэлтэс нь Төрийн ордон болон газрын харьяа барилга байгууламжуудын засвар, үйлчилгээ, аюулгүй байдал гээд бүх л хэсгийг хариуцан ажилладаг юм. 

Тэднийг ийнхүү УИХ-ын гишүүн хүлээн авч, бэлэг гардуулсан явдал нь анхны байсан хэмээн ахмад ажилтнууд хэлж байлаа.