Д.Сумъяабазар 2018.02.13 | Телевиз: МН25-р суваг

Ашигт малтмалын газраас хуурамч нөөц тогтоодог асуудалд шалгалт оруулжээ

Эрдэнэтийн хувийг барьцаалсан гэх Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ашигт малтмалын газар хуурамч нөөц баталгаажуулж, хөрөнгө оруулагчдыг хохироодог асуудал хөндөгдөж эхэллээ.

"Жаст" группын захирал асан Ш.Батхүү дампуурлаа зарласан гол шалтгаанаа "Олон овоот"-ын төсөлтэй холбон тайлбарладаг. Тиймээс зөвхөн "Олон овоот" бус хуурамч нөөц тогтоож, хөрөнгө оруулагчдыг хохироосон олон гомдол байгаа учраас Ашигт малтмалын газарт шалгалт хийж эхэлсэн байна. 

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Нөөцийг хуурамчаар тогтооно гэдэг бол гэмт үйлдэл. 6 дахин өсгөж нөөцийг тогтооно гэдэг бол том луйвар. УУХҮ-ийн сайдын хувь ийм зүйлтэй хатуу тэмцэнэ. Ийм маягаар гарсан тохиолдлууд дуулдаж байна. Нөөцийг нь ихэсгэж тогтоогоод, мөнгө авдаг. Ашигт малтмалын газарт шалгалтын ажлын хэсэг оруулсан.