Д.Тэрбишдагва 2018.02.13 | Телевиз: MNCTV

Тахиа жилийн шилдэг номын нэгээр Д.Тэрбишдагвын "Зааг" шалгарлаа

MNC телевизээс тахиа жилийн тэргүүн номыг шалгаруулсан байна.  Эдгээр зохиочдын 2017 онд гаргасан ном уншигчид болон шүүмжлэгчдээс сайшаал хүртэж тахиа жилийн шилдэг номоор шалгарсан байна. 

Харин тахиа жилийн тэргүүн зочдоор Ардын уран зохиолч төрийн соёрхолт Д.Цоодол, зохиогч, сэтгүүлч Д.Цэнджав, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, зохиогч, сэтгүүлч Б.Сарантуяа, комик зохиогч, зураач Н.Эрдэнэбаяр нар тодорсон байна.

Д.Тэрбишдагва: Бид өнөөдөр харилцан нэгнийгээ муулж, доромжилж, бие биедээ ЗААГ ялгаа гаргаж, хөрөнгөтэй мөнгөтэйгөөр ялгаварлаж, албан тушаалаараа хана хэрэм болсгож, ард түмнээсээ тасарсан зүйл их байна. Улс орны хөгжлийн гол цөм нь оюунлаг, ажилсаг хүн өөрөө цөм юм.