Т.Бямбаа 2018.02.14

Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй

Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй

Эрхэм хүндэт Авто замчид, Зам хэрэглэгчид ээ,

Та бүхэндээ Сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны өрөөл өргөн мэндчилье.

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол орныхоо алтан шар замын үйл хэргийн төлөө бүхий л бие сэтгэл оюунаа зориулж ирсэн үе үеийн замчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж аэ жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Авто замчид бид өнгөрч буй тахиа жилд “Авто замын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, Монгол Улсын Үндэсний авто замын сүлжээний тооллого, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох боломжийг бүрдүүлэн, олон улсын болон улсын чанартай зам, гүүрийг шинэчлэн үнэлж, бүртгэлд авахад бэлэн болгосноос гадна Берлин дэх Төвд агентлаг, Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхимтай хамтран 100 хувийн тэтгэлэгтэйгээр 3 жилийн хугацаатай авто зам, гүний байгууламжийн ажилтан мэргэжлээр Монгол залуусыг ХБНГУ-д суралцуулж эхэллээ.

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт түмэн олныхоо аялах алтан шар замыг барьж, засч буй нийт замчид, зам хэрэглэгч Та бүхний алтан шар зам өлзийтэй байж сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА