Авто зам, замын байгууламжийн лаборант бэлтгэх сургалт амжилттай явагдаж дууслаа
2018.02.14

Авто зам, замын байгууламжийн лаборант бэлтгэх сургалт амжилттай явагдаж дууслаа

Авто зам, замын байгууламжийн лаборант бэлтгэх сургалтын төгсөлтийн шалгалт боллоо.

Сургалтад "Арж роуд" ХХК, "Арж капитал" ХХК, "Замын битум" ХХК, "Огторгуйн бүтээл" ХХК, "Пик девелопмент" ХХК, "Саруул харгуй" ХХК, "Ялгуусан" ХХК, "Хурдны зам" ХХК-ий 12 ажилтан хамрагдаж шалгалтанд ирц бүрэн орсноос 1 нь хангалтгүй дүн авч тэнцээгүй, 11 нь амжилттай төгслөө.

Сургалтыг ТТДС-ийн итгэмжлэгдсэн лаборатортой хамтран ажиллах гэрээний дагуу явуулж, МУ-ын зөвлөх инженер-1, мэргэшсэн инженер -2, Доктор профессор багш-2, докторант багш-1, магистр багш-1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаа.