2018.02.14

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хөрөнгө оруулагчидтай уулзлаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн юм. Энэ үеэр Монгол дахь Амеркийн худалдааны танхимаас уул уурхайн салбартай хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломж нээлттэй байдаг. Мөн хууль эрхзүйн таатай орчин бүрэн бүрдсэн гэхэд болно. Гэвч хууль эрхзүйн орчныг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагч, энэ салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадвар дутагдаж байгаа асуудал гардаг. Үүнийг шийдвэрлэх ёстой гэж салбарын сайд үзэж байна. 

Д.Сумъяабазар: Зөв хүмүүсийг бэлдэж хүн рүүгээ анхаарсан бодлогыг гаргаж ирэхгүй бол үүнээс үүдсэн бодлогын алдаа гарахаар л хууль руугаа чихээд, шалтаг заадаг байдлыг харах хэрэгтэй. Тиймээс хүн рүүгээ хандсан хөгжлийн бодлогыг цаашдаа барьж ажиллах ёстой гэж бодож байна.