Саранчимэг.Б 2018.02.19 | Сайт: Vip76.mn

УИХ-ын НОГООН БЭРС

УИХ-ын НОГООН БЭРС
Б.Саранчимэг нэгэн ярилцлагадаа “Хүүхдийн баяраар шатрын тэмцээнд түрүүлж,шагналаараа банка авч, найзуудтайгаа хувааж иддэг байлаа” хэмээн хүүхэд насаа дурссан байдаг.

Энэ удаагийн Парламентад ч шатрын спортоор хичээллэдэг түшээд нилээд бий. Тэд нэгдэн УИХ дахь Шатрын спортыг дэмжих Лобби бүлэг хүртэл байгуулсан.

Мөн сүүлийн хоёр жил “Цэцэн түшээ”-ээр шатрын тэмцээнийг гишүүдийн дунд уламжлалт болгон жил бүр зохион байгуулж байгаа. Тус тэмцээнээс өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Уран түшээ” шалгарч байсан бол энэ жил УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шалгарсан. Харин “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хоёр жил дараалан тодорсон юм.

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Оюунлаг түшээ”-гээр мөн шалгарсан.

Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, төр захиргааны байгууллагын эрэгтэй 90, эмэгтэй 31 шатарчин оролцсон юм 

Б.Саранчимэг хүүхэд байхаасаа л шатрын спортоор хичээллэсэн, шатрын мастер цолтой нэгэн. Тэр өөрөө шатар тоглож, хичээллэхээс гадна шатрын спортыг хөгжүүлэх, тэр дундаа хүүхдүүдийг шатраар хичээллэхийг хөхүүлэн дэмждэг.

Тухайлбал, өнгөрсөн жилээс өөрийн нэрэмжит “НОГООН БЭРС" өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг хагас жил тутам зохион байгуулж байна.  Мөн цагаан сарын өмнө БЗД-ийн 97 дугаар дунд сургууль дээр “НОГООН БЭРС шатрын клубээ нээсэн. Сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд, залуучууд дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргах болсон бөгөөд “НОГООН БЭРС” клубээс ирээдүйн шатрын мастерууд төрөн гарахад хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байгаа юм. Цаашид хэд хэдэн сургуульд энэ клубээ нээн ажиллуулахаар төлөвлөсөн ажээ.

Дараа дараагийн дэлхийн аварга, мастерууд төрөхөд "Ногоон бэрс" шатрын клуб том хувь нэмрээ оруулна.

Шатар нь хүүхдийн ой тогтоол сайжрах, төвлөрөх чадвар, оюун ухаан тэлэх, аливааг урьдчилан харах чадварыг сайжруулах гэх зэрэг  маш олон чадварыг суулгадаг.  Шатар тоглодог хүүхдүүд математик, физикийн хичээлд онцгой амжилт үзүүлээд зогсохгүй хэл бичиг, уран зохиол гээд бусад хичээлдээ ч илүү амжилт үзүүлдэг хэмээн судлаачид тогтоосон байдаг.  Шатар нэг нүүдлийн цаадах биш нилээн олон нүүдлийн цаадахыг хардаг. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийг ч бас олон арван жилээр харж төлөвлөх чадвартай хүн болж төлөвшинө гэсэн үг юм. Тиймээс ч Шатрын спортыг оюуны спортын хаан хэмээн өргөмжилдөг.

2017.1 сард болсон -Ногоон Бэрс"-т 4-18 насны 500-аад хүүхэд оролцжээ

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn