2018.02.19

Баянгол дүүргийн ахмадын хөгжлийн ордон ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн ахмадууд сар шинийн босгон дээр шинэ ордонтой боллоо. Тус дүүрэг өөрсдийн нөөц бололцоог ашиглан ийнхүү өндөр настнууддаа зориулан ахмадын хөгжлийн ордноо барьж ашиглалтанд оруулж байгаа юм.

Ахмадууд өөрсдийн ордонтой болсноор эрүүл мэндийн болоод нийгмийн бүхий л үйлчилгээг авах боломж бүрдэж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Цаашдаа Баянгол дүүрэгт 4 бүс дээр бүсийн хөгжлийн төвүүдийг байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Ахмад настны нийгмийн асуудал, ялангуяа ахмадуудын чөлөөт цагий зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг маш олон чухал тулгамдсан асуудал байдаг.