Оюун-Эрдэнэ.Л 2018.02.19 | Телевиз: Рояаль телевиз

Хэнтий аймаг шороон нохой жилийг олон улсын аварга малчинтай угтаж байна

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг олон шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг улсын аварга малчнаар тодруулжээ. Хэнтий аймгаас тодорсон улсын аварга малчдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон сум, орон нутгийн удирдлгууд шагналуудыг нь олгосон байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян, монгол баян гэж сайхан шүлгийн мөр байдаг. Монгол Улсын Үндсэн хуулинд мал сүрэг бол төрийн хамгаалалтанд байна гэж заасан байдаг. Энэ ч этгаараа хязгаар нутгаа сахин сууж байгаа малчин ард түмэндээ монгол төрөөс хүндэтгэл үзүүлж, аварга малчнаа тодруулдаг сайхан уламжлалын дагуу Хэнтий аймгийн аварга малчдын шагналыг гардуулж өгөх хүндтэй үүргийг биелүүллээ. Аварга болсон хан Хэнтийн бүх малчиддаа хошой аварга болох, цаашлаад гавьяат малчин болох ерөөлийг тавьж байна.

Түүнчлэн тус аймгийн Биндэр сумын ЕБС нээлтээ хийжээ. Бараг 10 жил гацаад байсан ардын уран зохиолч С.Эрдэний нэрэмжит ЕБС 2 дугаар сарын 10-ны морин цагт нээлтээ хийсэн байна. Өмнө нь дутуу байсан төвийн 700 сая төгрөгийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төсөвт суулгаж баталснаар зогсонги байдалд ороод байсан барилгын ажил хийгдэж дуусаад ашиглалтанд орсон байна.