Ж.Мөнхбат 2018.02.19 | Телевиз: Рояаль телевиз

Нийт аймгуудад өвөлжилт хүндэрч байна

Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаар өвөлжилт нийт аймгуудад хүндэрчээ.  Жишээ нь Архангай аймгийн 19 сумын 16 нь өвөлжилт хүндэрсэн, зудтай болон зудархуу байна. 

Монгол орны хувьд өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага тааруу өвсний гарц муутай байсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болоод байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад цаст тал газартаа 20-45 см, гуу жалга хэсэгтээ 90-110 см-ийн зузаантай байгаа учраас малын бэлчээрлэлтэд хүндрэл үүсээд байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймагт энэ жил урд сумдаараа цастай, арын сумдаараа арай бага байна. Өнгөрсөн жил ган болсон. Монгол орон даяар ган болсон учраас хэдий цасгүй байгаа ч гэсэн өвс багатай, хүндхэн нөхцөл байдалтай байна. Энэ тал дээр анхаарч, аймгийн фонд болон улсын фондноос өвс тэжээлийг малчиддаа хүргэх ажлыг зохицуула хэрэгтэй байна. Энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өвс тэжээлийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед сум бүхэнд 5 тонн өвс тэжээл, 600 боодол өвсийг малчиддаа хүргэх ажлыг зохион байгуулж, сум бүхэнд гардуулж өглөө.